Зурхай

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн:

Энэхүү бодлого нь acyy.me (цаашид «Үйлчилгээ», «бид») таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, устгадгийг Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль (2021)-д нийцүүлэн тайлбарлана. Бид таны мэдээллийг худалдахгүй; зар сурталчилгааны хэмжилтэд ашиглахаас хүссэн үедээ татгалзаж болно (6-р хэсэг).

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

  • Нэвтрэлтийн мэдээлэл: имэйл хаяг; Google эсвэл Facebook-ээр нэвтэрвэл таны нэр, профайлын зураг, тухайн үйлчилгээний хэрэглэгчийн дугаар (ID). Бид зөвхөн «нэр, имэйл, профайл» гэсэн үндсэн зөвшөөрлийг хүснэ.
  • Таны оруулсан мэдээлэл: өөрийн болон таны нэмсэн хүмүүсийн нэр, төрсөн огноо, хүйс, харилцаа (ээж, найз гэх мэт), сонгосон дүрс (avatar); урилга илгээсэн хүний имэйл.
  • Худалдан авалт ба төлбөр: хэтэвчийн цэнэглэлт, дүн, огноо, QPay нэхэмжлэхийн дугаар, авсан зурхайнууд. Банкны карт, дансны дугаар бидэнд ирэхгүй, хадгалагдахгүй.
  • Тусламжийн чат: таны бичсэн асуулт, түүнд өгсөн хариулт (AI эсвэл түгээмэл асуултаас), хариултад өгсөн үнэлгээ (👍/👎), огноо — таны дансанд холбогдож хадгалагдана.
  • Техникийн мэдээлэл: нэвтрэлтийн session, IP хаяг, хөтөч/төхөөрөмжийн төрөл (аюулгүй байдал, хэт олон оролдлогыг хязгаарлахад), алдааны бүртгэл.

Хуучин acyy.me сайтын хэрэглэгчид: үйлчилгээг үргэлжлүүлэн авах боломж олгох зорилгоор таны хуучин дансны Facebook ID, имэйл, хэтэвчийн үлдэгдэл, авсан зурхай, тэдгээрт оруулсан төрсөн огноо, харилцааг шинэ системд шилжүүлсэн. Шилжүүлсэн мэдээллийг энэ бодлогын дагуу хадгалж, хүсвэл «Мэдээлэл устгах» журмаар устгуулж болно.

2. Мэдээллийг ашиглах зорилго

  • Таныг таньж нэвтрүүлэх, дансыг тань хамгаалах;
  • төрсөн огноогоор орд, үеийг тооцож, зурхай үзүүлэх, нийцэл гаргах;
  • хэтэвч, худалдан авалт, төлбөрийг бүртгэх, алдааг залруулах;
  • нэвтрэх код, урилга, үйлчилгээний мэдэгдлийг имэйлээр илгээх;
  • Үйлчилгээний ажиллагааг сайжруулах (нэгтгэсэн, хувь хүнийг тодорхойлохгүй статистик).

Тусламжийн чатын асуулт, хариултыг хадгалж: (1) нэг ярианы өмнөх асуултыг санаж үргэлжлүүлэн хариулах, (2) өдрийн асуултын хязгаарыг тоолох, (3) буруу, дутуу хариултыг манай ажилтан уншиж засах, түгээмэл асуултын хариултыг сайжруулахад ашиглана. Ажилтан асуултыг таны имэйлтэй хамт харж болно. Түгээмэл асуулт болгон нийтлэхдээ зөвхөн асуултын агуулгыг, таны нэр, имэйлгүйгээр, шаардлагатай бол засаж ашиглана. Чатад нууц үг, банкны мэдээлэл зэрэг эмзэг мэдээлэл бүү бичээрэй.

Бид таны мэдээллийг бусдад худалдах, AI загвар сургах зорилгоор ашиглахгүй. Facebook, Instagram дээрх манай зар сурталчилгааны үр дүнг хэмжихэд ашиглана — та «Зар сурталчилгааны күүки»-гээс татгалзсан бол ашиглахгүй (4, 6-р хэсэг).

3. Google ба Facebook-ээс авах мэдээлэл

Google эсвэл Facebook-ээр нэвтрэхэд бид зөвхөн таны нэр, имэйл хаяг, профайлын зураг, хэрэглэгчийн ID-г авч, зөвхөн таныг нэвтрүүлэх, дансыг тань таних зорилгоор ашиглана. Бид таны найзуудын жагсаалт, нийтлэл, зураг, мессеж, хуанли, Drive зэрэгт хандахгүй, таны өмнөөс нийтлэл хийхгүй.

Google-ийн API-аас авсан мэдээллийг ашиглах, бусдад дамжуулахдаа бид Google API Services User Data Policy, түүний дотор Limited Use шаардлагыг дагана. Facebook-ээс авсан мэдээллийг Meta Platform Terms-ийн дагуу ашиглана.

Та Google/Facebook-ийн тохиргооноос манай аппын хандалтыг хүссэн үедээ цуцалж болно (Google: myaccount.google.com/permissions, Facebook: Тохиргоо → Apps and Websites). Цуцалсан ч бидэнд хадгалагдсан мэдээллийг устгуулахын тулд доорх «Мэдээлэл устгах» хэсгийг дагана уу.

4. Гуравдагч талд дамжуулах

Бид таны мэдээллийг худалдахгүй. Үйлчилгээг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай дараах түнштэй зөвхөн шаардлагатай хэмжээнд хуваалцана:

  • QPay (төлбөрийн үйлчилгээ) — нэхэмжлэхийн дүн, дугаар;
  • Google, Meta (Facebook) — нэвтрэлт;
  • Meta Platforms (Facebook) — та зар сурталчилгааны күүкиэс татгалзаагүй бол, зар сурталчилгааны үр дүнг хэмжих зорилгоор: үзсэн хуудас, бүртгүүлсэн тухай, нээсэн зурхайн төрөл ба үнэ, хэтэвч цэнэглэсэн дүн, SHA-256-аар hash хийсэн имэйл ба дансны дугаар, IP хаяг, хөтчийн мэдээлэл. 18+ зурхайтай холбоотой мэдээлэл хэзээ ч илгээгдэхгүй;
  • имэйл илгээх үйлчилгээ (Resend) — таны имэйл хаяг, нэвтрэх код/урилгын агуулга;
  • AI үйлчилгээ (Google Gemini эсвэл OpenAI) — тусламжийн чатад асуулт бичихэд тань хариулт үүсгэх зорилгоор таны асуулт, нэр, орд, хэтэвчийн үлдэгдэл, авсан зурхайн тоо зэрэг товч мэдээлэл. Тусламжийн чат ашиглаагүй бол юу ч илгээгдэхгүй;
  • сервер, хостинг үйлчилгээ — өгөгдөл хадгалах.

Хуулиар эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд хуульд заасан журмын дагуу мэдээлэл гаргаж өгнө.

Таны урьсан, холбогдсон хүн зөвхөн та хоёрын хамтын нийцлийг үзнэ. Таны нэмсэн бусад хүмүүс, авсан зурхайнууд зөвхөн танд харагдана. «Хуваалцах» картыг зөвхөн та өөрөө хуваалцсан үед бусад хүн харна.

5. Таны нэмсэн бусад хүний мэдээлэл

Таны нэмсэн хүмүүсийн нэр, төрсөн огноог зөвхөн танд зурхай үзүүлэхэд ашиглана. Тэдний мэдээллийг оруулахдаа тэдний зөвшөөрлийг авахыг зөвлөж байна. Хэрэв таны мэдээллийг өөр хэн нэгэн оруулсан гэж үзвэл бидэнд хандаж устгуулж болно.

6. Күүки

Үйлчилгээ ажиллахад шаардлагатай күүки: нэвтрэлтийн session, өнгөний горим, нүүр хуудасны харагдах байдал, таны күүкийн сонголт. Эдгээргүйгээр Үйлчилгээ ажиллахгүй.

Зар сурталчилгааны күүки: Meta Pixel-ийн _fbp, _fbc күүки. Facebook, Instagram дээрх манай зарыг үзээд хэдэн хүн орж, бүртгүүлж, хэтэвчээ цэнэглэснийг хэмжихэд ашиглана. Анхнаасаа идэвхтэй; доорх «Татгалзах» товчоор хүссэн үедээ унтраана — татгалзвал Meta-ийн код ачаалагдахгүй, Meta руу юу ч илгээгдэхгүй (нэвтэрсэн бол таны дансанд ч хадгалагдана). Дахин «Зөвшөөрөх»-өөр асаана.

Зар сурталчилгааны күүки: Идэвхтэй

7. Хадгалах хугацаа ба хамгаалалт

  • Мэдээллийг, түүний дотор тусламжийн чатын асуулт, хариултыг, таны данс идэвхтэй байх хугацаанд хадгална.
  • Данс устгасны дараа хувийн мэдээллийг 30 хоногийн дотор устгана. Нөөц хуулбар (backup) 14 хоногийн дотор автоматаар солигдоно.
  • Нягтлан бодох бүртгэлийн хуулийн дагуу төлбөр, хэтэвчийн гүйлгээний бүртгэлийг (дүн, огноо) нэр, имэйлгүйгээр, хувь хүнийг тодорхойлохгүй хэлбэрээр хуульд заасан хугацаанд хадгална.
  • Мэдээллийг шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжуулж, хандалтыг хязгаарласан серверт хадгална. Ажилтнууд зөвхөн дэмжлэг үзүүлэх шаардлагатай үед хандана.

8. Таны эрх

Та өөрийн мэдээллийн талаар дараах эрхтэй: мэдээлэлтэйгээ танилцах, хуулбар авах; буруу мэдээллийг засуулах (нэр, дүрс, харилцааг өөрөө засна; төрсөн огноог дээрх журмаар); мэдээллээ устгуулах; зөвшөөрлөө цуцлах; Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах. Хүсэлтийг бид 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

9. Мэдээлэл устгах (Data deletion)

Дансаа болон түүнтэй холбоотой бүх хувийн мэдээллээ устгах хоёр арга бий:

  • Апп дотроос: нэвтэрч ороод «Би» хуудасны доод хэсэгт «Данс устгах» → анхааруулгыг уншаад баталгаажуулна. Данс тэр дороо устаж, та системээс гарна.
  • Имэйлээр: info@acyy.me хаяг руу «Данс устгах» гарчигтай имэйл илгээнэ үү. Дансандаа бүртгэлтэй имэйлээсээ илгээх, эсвэл Facebook-ээр нэвтэрдэг бол Facebook дээрх нэрээ бичнэ үү.
  • Бид таныг дансны эзэн мөн эсэхийг шалгаад 30 хоногийн дотор устгаж, имэйлээр мэдэгдэнэ.
  • Устгагдах мэдээлэл: нэр, имэйл, профайлын зураг, Google/Facebook холболт, таны болон таны нэмсэн хүмүүсийн мэдээлэл, урилга, тусламжийн чатын түүх, session. Хэтэвчийн үлдэгдэл, авсан зурхай хамт устана.
  • Санхүүгийн гүйлгээний бүртгэл хувь хүнийг тодорхойлохгүй (anonymized) хэлбэрээр үлдэнэ (7-р хэсгийг үзнэ үү).

Google/Facebook-ийн тохиргооноос манай аппыг хассан ч мэдээлэл автоматаар устахгүй — дээрх журмаар хүсэлт илгээнэ үү.

10. Хүүхдийн мэдээлэл

Үйлчилгээ нь 13 нас хүрээгүй хүүхдэд зориулагдаагүй бөгөөд бид тэдний мэдээллийг санаатайгаар цуглуулахгүй. Ийм мэдээлэл орсныг мэдвэл бидэнд мэдэгдэнэ үү — устгана.

11. Бодлогын өөрчлөлт

Бид энэ бодлогыг шинэчилж болно. Чухал өөрчлөлтийг сайт дээр, шаардлагатай бол имэйлээр мэдэгдэнэ. Хуудасны дээд хэсэгт сүүлд шинэчилсэн огноо харагдана.

12. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтээ info@acyy.me хаягаар илгээнэ үү.