Дуу цөөтэй ухаантан
Давуу тал
- Дэврүүн
- Нөхөрсөг
- Дэгжин
Сул тал
- Огцом ширүүн
- Шургуу
- Биеэ тоосон
2 сарын 5-нд төрөгсөд сэтгэл хөдлөл өндөртэй, нөхөрсөг эелдэг, дэргэд нь байхад хэзээ ч уйдамгүй, сонирхолтой хүмүүс юм. Мөн хэцүү нөхцөл байдалд гайхалтай тайван байж, оюун санаагаа төвлөрүүлж чаддаг, маш ухаалаг ярьдаг, илтгэх ярих чадвар сайтай бөгөөд үүгээрээ бусдыг араасаа дагуулж чадна.