Зурхай

Ихэр ордны өнөөдрийн зурхай

10-р сарын 29, Пүрэв · 5-р сарын 21 – 6-р сарын 20

Өнөөдрийн зурхай

Ихрийн ордныхон Сар болон Бархасбадь гаригийн таатай холбоосны ачаар таны бусдын анхаарлыг татах төрөлхийн чадвар улам бүр нэмэгдэх болно. Хэрэв танд бусдад түгээх хэрэгтэй чухал мэдээлэл эсвэл бусдын дэмжлэг хэрэгтэй санаа байгаа бол өөрийн дуу хоолойгоо хүргэж, түүнийгээ хуваалцаарай. Өнөөдөр сүүлээр Сугар гариг буцаж, хувь тэнгисийн зангилаа болон Хирон идэвхжих үед зарим мөрөөдлөө бодит болгохын тулд бага зэрэг өөрчилж, дахин төлөвлөх шаардлагатайг та ойлгож мэднэ. Өнөө орой Сар таны ордоос гарч, мэдрэмтгий Мэлхийн орд руу шилжихэд бага зэрэг завсарлага авч, алжаалаа тайлж амраарай. Шөнө Далай ван гариг идэвхжих үед нийгмийн сүлжээнээс холдож, яг одоо цагтаа төвлөрөх хэрэгтэй.

Өнөөдрийн хайрын зурхай

Өнөөдөр Ихрийн ордныхон та өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чагнаж сонсох хүчтэй хүсэлд автах болно. Учир нь энхрий Сар таны өөрийн ордод буюу хувь хүнийг тань илтгэдэг нэгдүгээр гэрт байрлаж байна. Тэрээр тэнгэрт аялах хугацаандаа танд зөн совингийнхоо тухай болон хувийн болон хайр дурлалын амьдралаа хэрхэн удирдан чиглүүлэх талаар чухал мессежүүдийг илгээх болно. Хэдийгээр та бага зэрэг сэтгэл хөдлөлдөө автсан байж болох ч, маш их эрч хүчтэй байж, өөрийн бодол санаагаа ердийнхөөсөө ч илүү хурдан хуваалцахад бэлэн байх болно. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсоорой, учир нь таных яг зөв байх болно. Хэллөүиний баяр хаяанд ирсэн тул та баярын уур амьсгалд орж, бусадтай цагийг хөгжилтэй өнгөрөөн, амралтын өдрүүдийг эртлэн эхлүүлэхэд бэлэн байж магадгүй. Учир нь Ихрийн ордод байрлах Сар үүнд маш сайн нөлөө үзүүлдэг.

Өнөөдрийн ажлын зурхай

Өглөө та аливаа ажлын учир жанцанг маш хурдан ойлгож авах ч, яг бодит байдал дээр хэрэгжүүлэх үедээ нэлээд болгоомжтой, нухацтай хандана. Үдийн цайгаа үр бүтээлтэйхэн өнгөрөөсний дараа ажил дээр зарим нэг саад бэрхшээлтэй нүүр тулж мэднэ. Хэн нэгэн хяналтаа алдаж, бухимдаж болзошгүй бөгөөд тэднийг аргадаж тайвшруулахыг хичээгээрэй.

Ихэр ордны бусад зурхай

Бусад орд