Жинлүүр ордны өнөөдрийн зурхай
10-р сарын 29, Пүрэв · 9-р сарын 23 – 10-р сарын 22
Өнөөдрийн зурхай
Жинлүүрийн ордныхон өнөө өглөө Ихрийн ордод байрлах Сар болон Бархасбадь гариг давхцах үед гэртээ бүгж суух хэрэггүй. Гадагшаа гарч хүмүүстэй уулзаж, нийгэмших нь таныг зөв цагтаа зөв газартаа байх боломжийг бүрдүүлнэ. Энэхүү таатай эрчмийг дээд зэргээр ашиглахын тулд нээлттэй сэтгэж, бусдаас онцгой санаа эсвэл харилцааг хэрэгжүүлээрэй. Өнөөдөр сүүлээр Сугар гариг буцаж, хувь тэнгисийн зангилаа болон Хирон идэвхжих үед хуучин төсөл эсвэл хамтын ажиллагаагаа сэргээх боломж гарч ирж магадгүй. Өнөө орой Сар Мэлхийн орд руу шилжсэний дараа зөн совингоороо мэдэрч буй зорилгуудаа цэгцлээрэй. Шөнө Далай ван гариг тогтворгүйжих үед хэт өөдрөг байдал таныг бодитоор төлөвлөхөд саад болох вий, эс бөгөөс та маш хурдан ачааллаа дийлэхгүйд хүрч болзошгүй.
Өнөөдрийн хайрын зурхай
Жинлүүрийн ордныхон, өнөөдөр энхрий Сар тантай ижил агаарын махбодтой ордоор аялах бөгөөд энэ нь ертөнцийг танин мэдэх, шинэ зүг рүү тэмүүлэх хүслээ мэдрэхэд тань төгс энерги өгөх болно. Сарны гэрэл бидэнд сэтгэл хөдлөлөө гүн гүнзгий ойлгох чадварыг олгодог ба Сар хаагуур өнгөрнө тэр үеийн энергийг бид мэдэрч байдаг. Нэг ёсондоо тэр яг л шинэ хувцас, шинэ хэв маяг туршиж үзэж байгаа мэт байдаг. Тэрээр Ихрийн ордод байх хугацаандаа таныг нийтэч, нээлттэй, амьдрал болон дэлхий ертөнцийн талаар сониуч байхыг уриална. Хувийн болон хайр дурлалынхаа амьдралын талаар хөнгөн, хөгжилтэй яриа өрнүүлэхэд тун тохиромжтой. Хэллөүиний баяр хаяанд ирсэн тул та баярын уур амьсгалд орж, бусадтай цагийг хөгжилтэй өнгөрөөн, амралтын өдрүүдийг эртлэн эхлүүлэхэд бэлэн байж магадгүй. Учир нь Ихрийн ордод байрлах Сар үүнд маш сайн нөлөө үзүүлдэг.
Өнөөдрийн ажлын зурхай
Өглөөг бүх зүйл таны хяналтад, өөртөө туйлын итгэлтэй эхлүүлэх боловч үдээс хойш нөхцөл байдал бага зэрэг төвөгтэй болж ирнэ. Өдөр хурдан дуусаасай гэж дотроо адгаж эхлэх нь мэдээж. Зүгээр л гүнзгий амьсгаа аваад тайвшир. Хэрэв та тэвчээртэй байж чадвал хамаагүй их зүйлийг амжуулах болно.